Friday, April 25, 2014

Могой жилийн шилдэгийн шилдэг 15 их нас

Могой жилийн шилдэгийн шилдэг 15 их нас

12 дугаар сарын 02 -нд, 08:23 минутанд

Могой жилийн шилдэгийн шилдэг их наснуудыг Хиймориос нэрлэж байна. Энэ жилийн улс, бүс, их хурд, генниссийн уралдаануудад давхар амжилт үзүүлсэн 13 морь байна. Тэдгээр дээр сүүлийн дөрвөн жил төрийн наадамд цулбуур өргүүлээд буй С.Ганхуягийн бор, Их хурдад айрагдсан Ц.Бат-Энхийн хүрэн, Геннисст айрагдсан Д.Жаргалсайханы буурал гэсэн гурван морийг нэмж орууллаа.
Тод: Хийморь.мн сайтаас гаргасан энэхүү чансаа нь ММСУХ-ны албан ёсны чансаа биш гэдгийг дахин анхааруулъя. Уяачдын холбооны албан ёсны чансаа энэ сарын 8-ны өдөр олон түмэнд зарлагдана. Өөрөөр хэлбэл 12-р сарын 8-нд болох "Уяачдын шинэ жил"-ийн хүрээнд шилдэгүүдээ тодруулдаг уламжлалтай.
HIIMORI.mn Б.Ганпүрэв
Эзэнийгээ улсын цолтны их бүлд багтааж буй энэ хүлэг Могой жилийн шилдэгийн шилдэг их насаар тодрох нь дамжиггүй. Б.Ерөөлтийн халзан морийг уяачид жаран жилд ганц төрөх ажнай хэмээн дүгнэж байна лээ. Энэ сайхан хүлгээс олны хэл ам хазгай тусах болтугай. Олон жил наадамчин түмнээ болон унаган нутаг Онгон сумынхаа нэрийг, эзэн уяачийнхаа нэрийг, Ховд нутгийн нэрийг цуурайтуулах болтугай. Могой жилийн шилдэгийн шилдэг их нас Ховд аймгийн Чандмань сумын ААУ Батчулууны Ерөөлтийн халзан морь. Энэ жил Дүнжингарав, Эрдэнэт хурд, Отгон тэнгэрийн хурд бүсийн уралдаануудад тус тус түрүүлж, Улс, Их хурд, Генниссийн уралдаанд тус тус айрагдсан.

Монгол төрийн наадамд жил дараалан хоёр түрүүлээд байгаа энэхүү хүрэн моринд Даян манлай түмний эх цол олгохоор болсон. Өнгөрсөн жил улс, төвийн бүсэд түрүүлээд Өмнөговийн хаврын бүсэд аман хүзүүдсэн амжилтаар Луу жилийн шилдэг их насаар тодорч байсан. Харин энэ жил улс, их хурдад түрүүлээд Дүнжингаравт айрагдсан амжилтаар хоёрдугаарт эрэмблэгдэж байна.

Цэндийн Энхтайваны хонгор халзан морь улсад аман хүзүүдэж, их хурдад гуравлаад, генниссийн уралдаанд түрүүлсэн амжилтаар Могой жилийн шилдэг их наснуудын гуравдугаарт бичигдэж байна. Ерөөлтийн халзан, Бат-Эрдэний хүрэн, энэ халзан морь гурав бол яахын аргагүй энэ цагийн цуут хурдууд мөнөөс мөн. Энэ гурван морь энэ жилийн чансааг бусдаасаа хол тасархай тэргүүлж байгаа.

Түмэндэлгэрийн Ихбаярын уяанаас хоёр морь шилдэгт багтаж байна. Цэндийн Энхтайваны хонгор халзан морь гуравт бичигдсэн бол Бөөрөнхийн Амарбаясгалангийн халзан морь дөрөвт бичигдлээ. Энэ жил улс болон их хурдад айрагдсан.

Саашкагийн Эрдэнэбатын буурал морь. Хэнтийн Галшарын /дураараа/ Мягмаржавын унаган унаган адуу. Энэ жил улсад 20 гаргаж хурдлаад төвийн бүсэд аман хүзүүдсэн. Генниссийн уралдаанд зургаад хурдалж улмаар бүсдээ түрүү магнай болсон энэ хүлэг шилдэгт багтах нь дамжиггүй.

Архангайн Алаг-Уулын хар гэж аатайхан морь энэ жилээс тодроод байна. Дорнод аймгийн Дашбалбар сумын Базаргүрийн Бямбацогтын унаган адуу. Арынхангайд бол даалуу адуу юм гэнэ лээ. Энэ жил хангайн бүсэд түрүүлээд генниссийн уралдаанд бүсдээ аман хүзүүдсэн. Ер нь орон нутагтаа 20 хол гарсан түрүү, айрагтай морь гэсэн. Ирэх жил их наадмын дэвжээнээ шандас шалгах байлгүй дээ.

Архангайгаас бас нэг морь шилдэгт орж байна. Энэ бол хангайн бүсэд аман хүзүүдээд генниссийн уралдаанд бүсдээ түрүүлсэн Отгонбаатарын хар морь. 2009 онд ламын гэгээний даншигт соёолон айрагдаж байсан адуу. Ирэх жилээс Тангаа манлай уяа сойлгыг нь тааруулах сурагтай байсан.

Морин жилийн босгон дээр Манлай уяач цол хүртэх болзлыг хангасан МУАУ Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд морь манай сайтын чансааны наймдугаарт бичигдэж байна. Энэ жил баруун бүсэд аман хүзүүдээд геннисст бүсдээ түрүүлсэн.

Монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан Нэрюүгийн Доноодойн үр сад өдгөө ч эцэг өвгөдийнхөө нэрийг гаргаж, Монгол наадмаа чимэж явна. Тэдний удмын Б.Саранхүү уяач хээр морио төвийн бүсэд айрагдуулаад генниссийн уралдаанд мөн бүсдээ айрагдуулсан. Улмаар хээр морь нь хийморийн чансааны есдүгээрт эрэмблэгдэж байна.

ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын халзан морь өнгөрсөн жил шилдэгт багтаж байсан бол өнөө жил ахиад л багтлаа. Аварга адуу гэдгээ дахин баталж байгаагийн тод илрэл буюу. Халзан морь энэ жил Дүнжингаравт аман хүзүүдээд генниссийн уралдаанд бүсдээ айрагдсан.

Дундговийн Эрдэнэдалайн Б.Баатарчулууны хул морь хаврын хоёр бүсэд айрагдсан амжилтаар Могой жилийн шилдэг их наснуудын 11-т бичигдэж байна.

Бэгзсүрэнгийн Содномцог манлайн дарцаг зээрд морины хувьд мөн л хаврын бүсийн хоёр айрагтай. Тодруулбал хаврын тэргүүн сард болдог Дүнжингаравын хурдад дөрөвлөөд Эрдэнэтэд болсон бүсийн уралдаанд аман хүзүүдсэн.

Шинэ зуун гарсаар төрийн наадамд дөрвөн жил завсаргүй айрагдсан цор ганцхан морийг шилдэгт багтаахгүй бол яагаад ч болохгүй. Хэдийгээр дан амжилттай ч Бандгайн бор гэдэг морь бол яахын аргагүй энэ цаг үеийн шилдэг их нас.

Гурван жилд ганц удаа болдог Монгол түмний морины их олимпд айрагдсан морь бас л шилдэг орох нь зүйн хэрэг биз ээ. Энэ жилийн их хурдад айрагдсан Цогтын Бат-Энхийн хүрэн морь бол Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын МУМУ Г.Дамба агсаны хүү ААУ Д.Доржготовын унаган адуу. Өмнөговийн хаврын бүсэд айрагдаж байсан. Энэ жил улсад 10 гаргаж худалсан.

Дэлхийн адууны баяр, Генниссийн уралдаан... 4249 мориноос айргийн гуравт хурдалсан морийг бас л шилдэгт оруулах нь зүйтэй байх. Архангайн Ихтамирын Даваасамбуугийн Жаргалсайханы энэ буурал морь Хэнтийн Батноров унаган адуу.

Saturday, April 19, 2014

МОНГОЛЫН ГАЙХАМШИГ, БАЙГАЛИЙН ГАЙХАМШИГ

Байгаль нуур нь Оросын өмнөд Сибирт Иркутск хотын ойролцоо оршдгийг мэдэхгүй хүн цөөхөн болов уу. “Сибирийн цэнхэр нүд” хэмээн алдаршсан дэлхийн хамгийн гүн, цэвэр усны хамгийн их нөөцтэй нуур бөгөөд Хойд Америкийн Их нууруудыг нийлүүлээд ч Байгаль нуурын хэмжээнд хүрэхгүй юм. Байгаль нуур нь 1631 метр гүн, 636 км урт, 79 км өргөн, 22 аралтай, хамгийн том арал нь 72 км урт юм. Дэлхий дээрх гадаргын цэвэр усны нийт 20 хувь нь Байгаль нуурт байдаг байна. Үүнээс гадна Байгаль нуурын сав газар байдаг 1700 гаруй зүйлийн ургамал, амьтны гуравны хоёр нь дэлхийн өөр хаана ч байдаггүй учир 1996 онд энэ бүсийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвөөр зарлажээ. Мөн Байгаль нуур нь 25 гаруй сая жилийн настай дэлхийн хамгийн эртний нуур юм байна.

v

Sunday, April 13, 2014

Дэлхийн хамгийн жижигхэн нохой - 12,4 см єндєртэй
Add caption
Геннисийн номонд хамгийн жижиг нохой гэж тэмдэглэгдсэн энэхvv Америкийн Chihuahua vvлдрийн  Ducky нохой нь ердєє л 12,4 см єндєртэй, 630 гр хvрэхгvй жинтэй гэнэ. Энэхvv нохой нь Словакын Danka нохойны (13 см єндєр) амжилтайэвдэж чаджээ.
Дэлхийн хамгийн жижиг могой - 10,1 см урттай 
Leptotyphlops carlae бол дэлхийн хамгийн жижигхэн могойн тєрєл бєгєєд урт нь 10,1 см орчим байдаг байна. Каррибын тэнгисийн ойролцоогоос олдсон энэхvv могой шпагеттиний гоймон шиг нарийхан ажээ
Дэлхийн хамгийн жижигхэн загас - 7,9 мм урттай
2006 оны 1 сард Индонеийн арлаас энэхvv  загасыг барьсан ба дэлхийн хамгийн жижигхэн сээр нуруутай амьтан болж чаджээ. Энэхvv загасны урт нь ердєє л 7,9 мм юм байна

Дэлхийн хамгийн жижигхэн морь - 43,18 см єндєртэй
Paul. Kay Goesling нар давжаа морьдыг vржvvлдэг ба Thumbelina гэдэг нэртэй энэхvv одой морь тэднийх аж. Одоогоор дэлхий дээр байгаа хамгийн жижигхэн  морь нь Thumbelina бєгєєд сгэнэ.

Дэлхийн хамгийн жижигхэн муур - 15,5 см єндєр, 49 см урттай
Америкийн Иллиноис-д 2 настай Peebles муур амьдардаг ба 2004 онд дэлхийн хамгийн жижиг муураар шалгарч Геннисийн номонд оржээ. Уг муурны єндєр нь 15,5 см харин урт нь 49 см юм байна.

Дэлхийн хамгийн жижигхэн зусаг - 2,5 см єндєр
Pee wee нэртэй уг зусаг нь 2,5 см єндєр, 30гр жинтэй бєгєєд дэлхийн хамгийн жижиг зусаг ажээ. Тvvний єсєлт тєрснийхєє дараа 21 хоногийн дараа л зогссон бєгєєд харин тэрний ах, эгч нарийн єндєр нь 10-13 см гэнэ.
Дэлхийн хамгийн жижиг хамелеон - 1,2 см урттай
Brookesia Minima нь дэлхийн хамгийн жижиг нэгэн зvйл хамелеон юм. Энэхvv хамелеон нь 1,2 см урттай ба Nosy Be арлын ой модон дундаас олжээ. Эмэгчин хамелеон нь эрэгчинээсээ илvv том биетэй байдаг гэнэ. 
Дэлхийн хамгийн жижигхэн гvрвэл-16 мм урттай
Энэхvv гvрвэл нь зоосон мєнгєн дээр хангалттай багатхаар тийм жижиг аж. Тvvний урт ердєє л 16 мм бєгєєд Sphaerodactylus ariasae гэдэг нэр тєрєлд хамаарагддаг  гэнэ. Уг гvрвэлийг анх Британийн Виржиниа арлаас олсон ба 1965 онд Геннисийн номонд бичигджээ

Дэлхийн хамгийн жижигхэн vнээ - 81 см єндєртэй
Энэтхэгийн zebu vvлдрийн уг vнээ дэлхийн хамгийн жижиг vнээгээр шалгарчээ. Энэхvv vнээний єндєр 81 см ба зурган дээрх энгийн vнээтэй харьцуулахад хэтэрхий жаахан ажээ

Дэлхийн хамгийн жижигхэн далайн морь - 16 мм урттай
Хvний гарын хумснаас хавьгvй жижигхэн Hippocampus denise  тєрєлд зvйлд харъяалагддаг уг далайн морь 16 мм урттай гэнэ. 13 мм урттай далайн морь байдаг ба далайн гадаргуугаас 13-90 метрийн гvнд тэд амьдардаг ажээ.

mori