Friday, April 25, 2014

Могой жилийн шилдэгийн шилдэг 15 их нас

Могой жилийн шилдэгийн шилдэг 15 их нас

12 дугаар сарын 02 -нд, 08:23 минутанд

Могой жилийн шилдэгийн шилдэг их наснуудыг Хиймориос нэрлэж байна. Энэ жилийн улс, бүс, их хурд, генниссийн уралдаануудад давхар амжилт үзүүлсэн 13 морь байна. Тэдгээр дээр сүүлийн дөрвөн жил төрийн наадамд цулбуур өргүүлээд буй С.Ганхуягийн бор, Их хурдад айрагдсан Ц.Бат-Энхийн хүрэн, Геннисст айрагдсан Д.Жаргалсайханы буурал гэсэн гурван морийг нэмж орууллаа.
Тод: Хийморь.мн сайтаас гаргасан энэхүү чансаа нь ММСУХ-ны албан ёсны чансаа биш гэдгийг дахин анхааруулъя. Уяачдын холбооны албан ёсны чансаа энэ сарын 8-ны өдөр олон түмэнд зарлагдана. Өөрөөр хэлбэл 12-р сарын 8-нд болох "Уяачдын шинэ жил"-ийн хүрээнд шилдэгүүдээ тодруулдаг уламжлалтай.
HIIMORI.mn Б.Ганпүрэв
Эзэнийгээ улсын цолтны их бүлд багтааж буй энэ хүлэг Могой жилийн шилдэгийн шилдэг их насаар тодрох нь дамжиггүй. Б.Ерөөлтийн халзан морийг уяачид жаран жилд ганц төрөх ажнай хэмээн дүгнэж байна лээ. Энэ сайхан хүлгээс олны хэл ам хазгай тусах болтугай. Олон жил наадамчин түмнээ болон унаган нутаг Онгон сумынхаа нэрийг, эзэн уяачийнхаа нэрийг, Ховд нутгийн нэрийг цуурайтуулах болтугай. Могой жилийн шилдэгийн шилдэг их нас Ховд аймгийн Чандмань сумын ААУ Батчулууны Ерөөлтийн халзан морь. Энэ жил Дүнжингарав, Эрдэнэт хурд, Отгон тэнгэрийн хурд бүсийн уралдаануудад тус тус түрүүлж, Улс, Их хурд, Генниссийн уралдаанд тус тус айрагдсан.

Монгол төрийн наадамд жил дараалан хоёр түрүүлээд байгаа энэхүү хүрэн моринд Даян манлай түмний эх цол олгохоор болсон. Өнгөрсөн жил улс, төвийн бүсэд түрүүлээд Өмнөговийн хаврын бүсэд аман хүзүүдсэн амжилтаар Луу жилийн шилдэг их насаар тодорч байсан. Харин энэ жил улс, их хурдад түрүүлээд Дүнжингаравт айрагдсан амжилтаар хоёрдугаарт эрэмблэгдэж байна.

Цэндийн Энхтайваны хонгор халзан морь улсад аман хүзүүдэж, их хурдад гуравлаад, генниссийн уралдаанд түрүүлсэн амжилтаар Могой жилийн шилдэг их наснуудын гуравдугаарт бичигдэж байна. Ерөөлтийн халзан, Бат-Эрдэний хүрэн, энэ халзан морь гурав бол яахын аргагүй энэ цагийн цуут хурдууд мөнөөс мөн. Энэ гурван морь энэ жилийн чансааг бусдаасаа хол тасархай тэргүүлж байгаа.

Түмэндэлгэрийн Ихбаярын уяанаас хоёр морь шилдэгт багтаж байна. Цэндийн Энхтайваны хонгор халзан морь гуравт бичигдсэн бол Бөөрөнхийн Амарбаясгалангийн халзан морь дөрөвт бичигдлээ. Энэ жил улс болон их хурдад айрагдсан.

Саашкагийн Эрдэнэбатын буурал морь. Хэнтийн Галшарын /дураараа/ Мягмаржавын унаган унаган адуу. Энэ жил улсад 20 гаргаж хурдлаад төвийн бүсэд аман хүзүүдсэн. Генниссийн уралдаанд зургаад хурдалж улмаар бүсдээ түрүү магнай болсон энэ хүлэг шилдэгт багтах нь дамжиггүй.

Архангайн Алаг-Уулын хар гэж аатайхан морь энэ жилээс тодроод байна. Дорнод аймгийн Дашбалбар сумын Базаргүрийн Бямбацогтын унаган адуу. Арынхангайд бол даалуу адуу юм гэнэ лээ. Энэ жил хангайн бүсэд түрүүлээд генниссийн уралдаанд бүсдээ аман хүзүүдсэн. Ер нь орон нутагтаа 20 хол гарсан түрүү, айрагтай морь гэсэн. Ирэх жил их наадмын дэвжээнээ шандас шалгах байлгүй дээ.

Архангайгаас бас нэг морь шилдэгт орж байна. Энэ бол хангайн бүсэд аман хүзүүдээд генниссийн уралдаанд бүсдээ түрүүлсэн Отгонбаатарын хар морь. 2009 онд ламын гэгээний даншигт соёолон айрагдаж байсан адуу. Ирэх жилээс Тангаа манлай уяа сойлгыг нь тааруулах сурагтай байсан.

Морин жилийн босгон дээр Манлай уяач цол хүртэх болзлыг хангасан МУАУ Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд морь манай сайтын чансааны наймдугаарт бичигдэж байна. Энэ жил баруун бүсэд аман хүзүүдээд геннисст бүсдээ түрүүлсэн.

Монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан Нэрюүгийн Доноодойн үр сад өдгөө ч эцэг өвгөдийнхөө нэрийг гаргаж, Монгол наадмаа чимэж явна. Тэдний удмын Б.Саранхүү уяач хээр морио төвийн бүсэд айрагдуулаад генниссийн уралдаанд мөн бүсдээ айрагдуулсан. Улмаар хээр морь нь хийморийн чансааны есдүгээрт эрэмблэгдэж байна.

ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын халзан морь өнгөрсөн жил шилдэгт багтаж байсан бол өнөө жил ахиад л багтлаа. Аварга адуу гэдгээ дахин баталж байгаагийн тод илрэл буюу. Халзан морь энэ жил Дүнжингаравт аман хүзүүдээд генниссийн уралдаанд бүсдээ айрагдсан.

Дундговийн Эрдэнэдалайн Б.Баатарчулууны хул морь хаврын хоёр бүсэд айрагдсан амжилтаар Могой жилийн шилдэг их наснуудын 11-т бичигдэж байна.

Бэгзсүрэнгийн Содномцог манлайн дарцаг зээрд морины хувьд мөн л хаврын бүсийн хоёр айрагтай. Тодруулбал хаврын тэргүүн сард болдог Дүнжингаравын хурдад дөрөвлөөд Эрдэнэтэд болсон бүсийн уралдаанд аман хүзүүдсэн.

Шинэ зуун гарсаар төрийн наадамд дөрвөн жил завсаргүй айрагдсан цор ганцхан морийг шилдэгт багтаахгүй бол яагаад ч болохгүй. Хэдийгээр дан амжилттай ч Бандгайн бор гэдэг морь бол яахын аргагүй энэ цаг үеийн шилдэг их нас.

Гурван жилд ганц удаа болдог Монгол түмний морины их олимпд айрагдсан морь бас л шилдэг орох нь зүйн хэрэг биз ээ. Энэ жилийн их хурдад айрагдсан Цогтын Бат-Энхийн хүрэн морь бол Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын МУМУ Г.Дамба агсаны хүү ААУ Д.Доржготовын унаган адуу. Өмнөговийн хаврын бүсэд айрагдаж байсан. Энэ жил улсад 10 гаргаж худалсан.

Дэлхийн адууны баяр, Генниссийн уралдаан... 4249 мориноос айргийн гуравт хурдалсан морийг бас л шилдэгт оруулах нь зүйтэй байх. Архангайн Ихтамирын Даваасамбуугийн Жаргалсайханы энэ буурал морь Хэнтийн Батноров унаган адуу.

No comments:

Post a Comment